Улсын Онцгой комиссын Шуурхай штаб өнөөдөр хуралдаж байна. Энэ үеэр гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдээ татан авах талаар мэдээлэл өгч байна.
Улмаар Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд 21 хоног тусгаарлагдах төдийгүй тийзийн үнэ, тусгаарлагдах байрны төлбөрийг төлөхөөс гадна тухайн улсдаа шинжилгээ өгсний дараа онгоцонд суух эрхтэй болно.
Энгийн нислэг биш учир онгоцонд хоолоор үйлчлэхгүй, бие засахгүй, аль болох дотор шилжих хөдөлгөөн хийхгүй байх хэрэгтэй. Мөн онгоцонд амны хаалт зүүх, ариун цэврийн өрөө орох зэргээр шилжилт хөдөлгөөний хийхгүйн тулд суухаас өмнө хувийн бэлтгэлээ сайтар хангах хэрэгтэй байна.