Хойд Солонгосын сурталчилгааны Uriminzokkiri сайтад тус орны лидерийн амь насанд халдах гэсэн БНАСАУ-ын иргэнийг харуулсан видео ролик цацагджээ. Бичлэгийг мөн YouTube сайтад байршуулжээ. Үүнд Ким Сон Ир гэсэн нэртэй эрэгтэйг харуулсан байх бөгөөд энэ этгээд Өмнөд Солонгос ба АНУ-ын тусгай албад өөрийг нь “аймшгийн гэмт хэрэгт” татан оролцуулсан гэж мэдүүлсэн байв. Мөн Samsung компанийн таблетын компьютер ба смартфоныг харуулж, Ким Сон Ир үүний тусламжтайгаар Өмнөд Солонгосын тагнуулын албатай холбогдож байсан гэсэн ойлголтыг өгөх оролдлого үзүүлсэн байна.
БНАСАУ-д алуурчин оруулсан гэж Пхеньян тавдугаар сарын 5-нд мэдээлсэн байв. БНАСАУ-ын Аюулгүй байдлын яамны мэдээгээр бол тэр эрэгтэй эхлээд олон нийтийн нэг арга хэмжээ дээр тэсрэх төхөөрөмжийг ажиллуулах ёстой байжээ. Түүгээр Хойд Солонгосын удирдлагыг устгах ёстой байсан гэнэ. Хожим төлөвлөгөөг өөрчлөн өндөр хортой биохимийн зэвсгээр Ким Чен Уныг хөнөөх ёстой болсон гэнэ. Видеонд мэдээлснээр тэр хорлон сүйтгэгчид 20 мянган доллар, хиймэл дагуулын холбооны хэрэгсэл дамжуулжээ. Хамтрах хүнийг элсүүлэхэд нь түүнд дахин 100 мянган доллар нэмээд хэрхэн ажиллах зааврыг өгсөн байна. Тэр алуурчин гэх хүнийг хэрхэн илрүүлж баривчилсан тухай мэдээлсэнгүй.
https://www.youtube.com/watch?v=ErA5Ny2z3E4
М.ЭРДЭС
Эх сурвалж: https://lenta.ru/news/2017/05/20/omg_assassin/