АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус намаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлэхээр болжээ. Тэрбээр энэ тухай хэлэхдээ “Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор иргэн бүрт нэг сая 242 мянга 721 төгрөгийг дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт багтаан олгохыг шаардаж байна.

Бусад улс орнууд иргэддээ бэлэн мөнгө олгох шийдвэр гаргаж, мөн олгож байна. Манай улс үүнээс хоцорч болохгүй. 2020 оны төсөвт хөрөнгө оруулалтын төслүүд их бий. Энэ төслүүдээ хойшлуулж иргэддээ бэлэн мөнгө тарааж эдийн засаг дахь мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх хэрэгтэй” гэлээ.

By updown

5 thoughts on “О.Магнай: Иргэн бүрт 1.2 сая төгрөг олгохыг Ерөнхий сайдаас шаардлаа”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн