АНУ-ын Вашингтон мужийн Хэнфордын цогцолборын захиргаа нэгэн ажилчных нь дүрэмт хувцаснаас цацраг идэвхт бодис илэрсний дараахан бүтээгдэхүүндээ шалгалт хийж эхэлжээ. Цацраг идэвхт бодисыг цөмийн хог хаягдалтай контейнерүүдийг байрлуулдаг корпусаас роботууд илрүүлсэн байна. Өдгөө хорт бодис цацагдсан уу, үгүй юу гэдгийг нягтлан шалгаж байгаа аж.
Тус цогцолбор нь өмнө нь плутоний үйлдвэрлэдэг байснаараа алдартай. Харин өдгөө цөмийн хог хаядлыг агуулдаг болжээ. Өнгөрсөн долоо хоногт цогцолборын албан ёсны төлөөлөгч Дестри Хендерсон хөрс сэлгэснээс болж объектын газар нутагт байрлах нэг хоолой хэсэгчлэн нурсан гэж мэдэгдэж байсан юм. Шинжээчид тухайн үед үүнээс болж агаарт хүний биед аюултай бодис цацагдаж болзошгүй гэж анхааруулж байжээ. Гэвч агаарт ямар ч аюултай бодис илрээгүй байна. Хэнфордын цогцолбороос бүх ажилтныг гэр рүү нь буцааж байжээ. Одоогоор хоолойн дээд хэсгийг засварлаж дуусаад байна.
Э.ЗАЯА