“Хэдхэн цагийн дараа би минутад 15 биш, 40 амьсгалдаг боллоо. Агаар уушги руу маань орж ирэхгүй, би бараг сохорчихсон. Одоо та бүхэнтэй ингэж яриад сууж байгаа нь хамт олны минь гавьяа юм. Тэд бол баатрууд. Хамгийн хүнд мөчид ч тэд намайг тайвшруулахыг хичээж байсан” хэмээн 53 настай сэхээн амьдруулахын эмч Бергамо Анжело Вавассори “La Repubblica” сонинд Covid-19-ийн халдвараар хэрхэн өвчилснөө ярихдаа өгүүлжээ.
-Та халдвар авсан гэдгээ хэрхэн мэдсэн бэ?
-Хоёрдугаар сарын 22-ноос эхний өвчтөнүүд ирж эхэлсэн юм. Ингээд 28-н гэхэд манай сэхээн амьдруулах тасаг коронавирусийн халдвартай өвчтөнүүдээр дүүрсэн. 29-ний бямба гарагт би бага зэрэг халуурч байсан ч маш хүнд өдрүүд байсан болохоор ням гарагт ч би шөнө дөл болтол жижүүрлэн хоносон юм. Даваа гарагийн өглөө бүх юм хэвийн байсан ч орой 39,9 хүртэл халуураад эхэлсэн.
-Тэгээд та юу хийв?
-Парацетамол тус болоогүй ээ. Би Covid-19 гэдэг итгэлтэй биш байсан. Гэхдээ сэхээн амьдруулах тасаг дүүрсэн гэдгийг мэдэж байсан болохоор өрөөндөө бүгсэн.
-Та гэрийнхэндээ халдаачихна гэж айгаагүй юм уу?
-Хоёр хоногийн турш тэд хаалганы маань доор хоол хүнс үлдээж байлаа. Би бээлий, масктайгаар хоолоо авчихаад, дараа нь сав суулгаа халдваргүйжүүлдэг байлаа. Бид утсаар л холбоо барьж байсан. Гэсэн ч энэ нь хангалттай арга хэмжээ болоогүй, эхнэр маань, 18 настай охин маань ч халдвар авсан. Харин 14 настай ихрүүд, 11 настай охин маань одоогоор халдвар аваагүй байна.
-Бие тань хэзээнээс муудсан бэ?
-Гуравдугаар сарын 4-ний лхагва гарагт надаас наацын шинжилгээ аваад пүрэв гарагт намайг өвчтэй болохыг баталсан. 39 градус хүрч халуурч байлаа. Орой нь гэхэд амьсгалахад хэцүү бол, үнэрийн мэдрэмжгүй болж, амт бараг мэдрэхээ болсон бөгөөд эд зүйлсийг арай ядан ялгаж байлаа. Хүчилтөрөгчийн дутагдлаас болоод толгой өвдөж, гүйлгэж эхэлсэн.
-Таныг хэн эмнэлэгт хүргэж өгсөн бэ?
-Би эмнэлэг рүүгээ залгасан ч сэхээн амьдруулахад ор байгаагүй юм. Намайг удаан ийм байдалтай үлдээхгүй гэдгийг ч мэдэж байлаа. Би амьсгал авахыг оролдож байсан ч уушгинд бараг амьсгал орж ирэхгүй байлаа. Оройн 23 цагт эмнэлгээс маань утастаж, сул ор гарсан гэж хэлсэн. Тэгээд л рентгенээр уушгины үрэвсэл гэдгийг нь баталсан.
-Таныг хэрхэн эмчилсэн бэ?
-Надад уушгины агааржуулалтын аппаратад залгасан. Би тайвшруулагч, интубаци хийлгэхгүй гэж байсан. Үнэхээр амаргүй байсан тул би ухаан алдсан.
-Хамгийн хүнд үе нь үү?
-Дөнгөж эхлэл нь. Агааржуулагч дуулга малгай шуугиад л, маш халуун байлаа. Хөлсрөөд л илүү ихээр амьсгаадаад байгаа юм шиг санагдана. Гэхдээ агаар орж ирж байгааг мэдэрнэ. Би сэхээн амьдруулахын эмч, халдвар авсан хүмүүсийг олон удаа ажиглаж байсан болохоор яадгийг нь сайн мэднэ. Энэ нь ч надад тус болсон.
-Танд юу өгч байв?
-Вирусийн эсрэг бэлдмэлүүдийн коктейлийг зааврын дагуу өгч байсан. Эсрэг биетийг ялгаруулах хугацаа өгөх хэрэгтэй. Тэдгээр нь вирус уушгийг гэмтээхээс өмнө вирусийг устгана. Харин фагоцитүүд дараа нь мөхсөн вирус, эсрэг биетийг гадагшлуулна.
-Хэвийн амьдралдаа эргэн орох хүртэл хэдий хугацаа зарцуулагдсан бэ?
-Миний хувьд хоёр хоног амьдраагүй юм шиг л байсан. Зүүдэндээ хүчилтөрөгч, шингэн хийж байгааг л анзаарна. Цаг хугацаа агшин мөч болтлоо багасна. Энэ үед л амьдрал, үхэл хоёрын зааг дээр байгаагаа мэдэрнэ.
-Харин сэрэх үед ямар байв?
-Би гэртээ дөнгөж унтаад босож ирж байна л гэж бодсон. Харин дэргэд минь миний хуучин коронавирусийг нь эмчилж байсан өвчтөнүүд хэвтэж байсан. Ямар ч эд зүйлс надад шинэ, өвөрмөц юм шиг санагдаж, хүүхэд шиг л байлаа.
-Харин одоо та хаана байгаа вэ?
-Хоол боловсруулах замын тасагт. Масктай амьсгалж байна. Миний дэргэд хуучин өвчтөнүүд маань хэвтэж байгаа.
Эх сурвалж: doctorpiter.ru
Орчуулсан: Э.МАРТ
7 comments
Amiral saixan xumuuseer duuren
Viva
Ээ бурхан минь. Амьсгалахаар агаар орохгүй байна гэхэр ямар аймаар вэ?…
Коктейль өгч байсан гэх юм энэ юуны коктейль юм бол
эмнүүдийн холимог гэсэн үг
Unsh
holimog umiig kokteil gej nerledeg, emnelegt bol virusiin esreg emnyydiig holij emchiljee.
tegeed haldvar avsan avgaii hyyhed ni gaigui baigaa daa hoorhii amtad.
tv-eer italid bolj baigaa baidal emch suvilagch zasag darga nar ni olon niitiin syljeegeer ard tymendee delhiid handaj helj baigaa umnuud ynen orovdmoor baina lee