С.Баярцогттой холбоотой Оюу-толгойн хэргийг Нийслэлийн прокуророос хүчингүй болгожээ

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр болон ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт нарыг Оюу толгойн гэрээг байгуулахдаа хөрөнгө оруулагч талд давуу байдал бий болгож найман их наяд төгрөгийн хохирол учруулсан хэргээр 2017 онд хавтаст хэрэг үүсгэж, 2015 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг буюу зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх гэсэн 5-12 жилийн ялтай зүйл ангиар, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 2-8 жилийн ялтай зүйл ангиар Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан юм.

Прокурорын байгууллагаас цагдан хорих санал шүүхэд хүргүүлснээр С.Баярыг 60, С.Баярцогтыг 73 хоног хорьж шалгасан билээ.
Тэгвэл 2020 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын хяналтын гурван прокурорын шийдвэрээр хүчингүй болгожээ. Ингэснээр хэрэг үүсгээд гурван жил, яллагдагчаар татан хоёр жил болсны дараа Нийслэлийн прокурорын газар өмнөх шийдвэрээ хүчингүй болгосон энэ юм.

Энэ талаар С.Баярцогт хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Энэ хугацаанд Оюу толгойн ХөОГ, түүний хэрэгжилтийн талаар УИХ, Засгийн газар, Үндэсний аудитын газар, УУХҮЯ, Сангийн яамны зэрэг олон ажлын хэсгүүд олон жил, сар ажиллаж, тайлан дүгнэлтүүд гаргасан.

УИХ Оюу толгойн ХөОГ, түүний хэрэгжилтийн талаар асуудлыг 2019 оны 11-р сарын 21-ний өдрийн 92 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Оюу толгойн ХөОГ 2009 онд байгуулагдахдаа хөрөнгө оруулагч талд давуу байдал олгож, Монгол Улсад ашиггүй, хохиролтой гэрээ хийсэн, хийсэн хүмүүс нь авилга, хээл хахууль авсан гэсэн 10 жилийн хардлага сэрдлэгэд нэг мөр цэг тавилаа” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

 

Зиндаа.МН

3 thoughts on “С.Баярцогттой холбоотой Оюу-толгойн хэргийг Нийслэлийн прокуророос хүчингүй болгожээ

  1. Эзэн 2020-03-23 21:43 at 21:43

    За энэ хүнийг өөрсдөө л учрыг нь олхоос доо

    Хариулах
  2. dash 2020-03-24 06:23 at 06:23

    UUU zaa buur iim deeree tulsan uu IIm l huulitai iim l turtei ulsad bid amidarch bna daa Manaih thaazgui uls biluu.

    Хариулах
  3. huyga 2020-03-24 11:58 at 11:58

    HUHAACH

    Хариулах

Эзэн-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн