Канад улс Японы нийслэлд болох Олимпийн наадамд тамирчдаа явуулахгүй байхаар шийдвэрлэлээ. Коронавирусийн цар тахлаас болж ийм шийдвэр гаргасан гэж Канадын үндэсний олимп, паралимпийн хорооноос мэдэгджээ. Ерөнхийдөө тус улс Олимпийг нэг жилээр хойшлуулах саналтай байгаа юм.
Олон улсын Олимпийн хороо, Токио-2020-ийг зохион байгуулах хороо, Японы төрөөс Олимпийн наадмыг явуулахтай холботой асуудлыг ойрын нэг сарын хугацаанд шийдвэрлэх юм. Шинжээчид наадмын цуцалбал Японд хэдий хэмжээний хохирол учрахыг тооцоолжээ. Дэлхий дахинаа коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо 300 мянга гаруй болж, 13 мянга орчим хүн нас бараад байна.