Японы Ерөнхий сайд Шинзо Абэ коронавирусийн улмаас Олимпийг бүрэн форматаар явуулж болохгүй бол 2020 оны Олимпийг зохион байгуулах хугацааг хойшлуулах боломжтой гэж мэдэгджээ.
Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах Токио-2020-ийг зохион байгуулах хороо, Япон улсын засаг захиргаатай хамтарч, олон улсын наадмыг явуулах асуудлаарх шийдвэрийг сарын хугацаанд гаргана гэж мэдэгдсэн юм.
Японы SMBC Nikko Securities компаниас коронавирусээс болж Олимпийн наадмыг цуцалсан тохиолдолд Япон улс хэдий хэмжээний хохирол амсахыг тооцоолжээ. Шинжээчдийн тооцооллоор болж тус улс 7,8 орчим их наяд иен буюу 74,3 тэрбум ам.долларын хохирол амсах магадлалтай байна. Үүнээс гадна тус улсын ДНБ жилийн 1,4 хувиар буурна.