Сэтгүүлч Б.Отгон
2020.03.23
Сарын 18 саяын цалинтай Төрийн банкны захирлын нэг компаниас авсан хахууль нь 235 сая төгрөг. Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн,тэргүүн орлогч захирал Д.Ганбаатар нар авлига, албан тушаалын хэргээр ял сонсчээ.
Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан сарын 18 сая, жилийн 216 сая төгрөг, Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн сарын 15 сая, жилийн 180 сая төгрөг, Тэргүүн орлогч Д.Ганбаатар сарын 12 сая, жилийн 144 сая төгрөгийн цалин авч байлаа. Энэ 3-аас доош 8-10 сая төгрөгийн цалин авдаг 10-аад захирал ажиллаж байлаа. Захирлууд албан хэрэгцээндээ хөлөглөдөг машин нь LEХUS-570 .
Өндөр цалингийн хажуугаар Төрийн банкнаас гаргасан зээлийнхээ 5-10%-ийг хахуульд авдаг байжээ. Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн, тэргүүн орлогч захирал Д.Ганбаатар нарын холбогдсон авлигалын хэргийг сөхвөл:
“Бичура” компаний захирал М. Болортуяа өөрийн танил Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгээр дамжуулан 5 тэрбумын зээл хүсчээ. Зээлийн материалд хийсэн үнэлгээгээр эрсдэл өндөр гэж гарсан.. Гэвч Д.Цэндсүрэнгийн оролцсон зээлийн хорооны 2017.09.12-ны хурлаар “Бичура” компанид 4.7 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Зээл гарангуут : “ Төрийн банкнаас зээл гаргахад зээлийн хорооны гишүүдэд нийт дүнгийн 10 %-ийг өгөх ёстой. Чи зээлийн дүнгийн 5 %-ийг өг ” гэсний дагуу Б.Цэндсүрэнд 235 сая төгрөг хахууль болгон өгчээ.Үүгээр зогсохгүй 2018 оны 2-р сард Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн нь Төрийн банкны тэргүүн орлогч захирал Д.Ганбаатарын хамт тус компаний тавилгын дэлгүүр дээр очиж,22 сая төгрөгийн буйдангийн сет тавилга авсан байна. Эдгээр захирлууд 2017.06.23-д БНХАУ-ын “Шинжиан Шинфа ”компанид хууль зөрчин 20 тэрбум төгрөгийн зээл олгоход оролцжээ. Тэдэнд нийтийн албан тушаалтан албан үүргээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр шүүхээс ял оноожээ. Ингэхдээ Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээс хасч, 3,6 жилээр хорих ял, Д.Ганбаатарыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасч, 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.
Төрийн албан хаагчдын цалин, хангамжийг нэмэхийн хирээр авлигал буурна гэж тооцсон ч энэ нь эсрэгээрээ хэрэгжжээ.Цалин хангамж нэмэгдэхийн хирээр авлигалын хэмжээ улам нэмэгдсээр. Шүүгчдийн цалин нэмээд авлигал нь дийлдэхээ больсон. Яг түүн шиг төрийн хамгийн өндөр цалинтай Төрийн банкны захирлуудын нэг компаниас авах авлигын хэмжээ авсан зээлийн дүнгийн 10 % гэхээр …… Цаана нь илрээгүй хичнээн авлигал байгаа бол??
14 comments
Бүх тендер, бүх зээл, бүх тусгай зөвшөөрлүүд, шүүхийн шийдвэр, шийдвэр биелүүлэх ажиллагаа, хорих цагдах, гаргах, эмнэлэг үйлчилгээ гээд бүгд мөнгөтэй холбогдож явдгийг бид бүгд мэддэг. Юмыг нь өгөхгүй шударга ёс яриад явчихвал гацаагаад нөгөөдүүл маань бүүр их хохирол учруулдаг. Их мэдээд салахаа больдог гэдгийг бүгд мэддэг. Тэгээд яаж ч чадахгүй.
Яасан их шуналтай хулгайчууд вэ төр цалингийн дээд хэмжээн тогтоож болдоггүй юм уу энэ хулгуйчуудын цалинг бууруулж зээлийн хүүгээ буууруулах хэрэгтэй шүү дээ шунал шунал больдог болоосой хөөрхийс шунал нь шулам болж хугацаанаасаа өмнө мөнх бусыг үзнэ дээ 10 саяаар торгоод байхлаараа яахаь даа 1 удаагийн хахуулиас нь хэд дахин бага
Ийм авилгачид чинь идэж ууж, хулгайлсан,авилгадсан мөнгөөрөө шоронд хэсэг тансаглаж,хянагчидыг нь авилгадаж байгаад гараад л ирнэ. Авилгачидын бүх хөрөнгийг хурааж байж,дараа нь ялладаг байх хэрэгтэй юм.
Төрийн банк тэр чигээрээ л Ч. Хүрэлбаатарын гар хөл бөгс долоогчид шүү дээ. Гол эзэн нь татвараа аваад цэвэрхэн үлдэж байгаа л асуудал ш дээ.
ene mongol hun bur hujaagaac doloo. Door huvai xicheecn archaagui himuuc bolj bn iim caihan undur tsalintai baij hahuuli avaad 10 jileec deesh yl ugch baimaar bn bc turiin alband 10 jil ajillahgui baih huili baimaar bn
huuli muugaas dolj bnoo
ХАС, АРИГ,banknudinh bl bur balldg um bna! ХАС bankni zahirl gd 1 ih ongiroo zaluu gent bayjad huwiria bank baigulad baisn ni!!! Bankni zahirlin tsaligar ch tegj hurungujihgui! Teged bs ih hurald suuh gd bna! hanasa hurungjhuru ingj bayjdg bna getel!!! Arig bankni Eredenevat??? busad huljud baiga hurungjsn humusig shalgawl ih um garh ni! Т.БАЯРТ gedeg erdemten ХАС banknd medegdl ugsun ni zuw bna!
шудрага бус шуналтангууд ман-тайгаа зайлаасай
Ene undur tsalintai humuusiig noiliin tsaasni munguur torgood 3,6 jil horih yal ugch baigaa yumuu. 10000 tugrug hulgailsan huuhen 10 jiliin yal avch bsan biz dee. Heden sayar ni avilgal avsan humuust shuuh arai baga yal ugch bgaa ni uursduu hudaldagsaniig haruulaad bgaa yum bishuu.
ман дөчөн хэдэн жидүчдээ хөрөнгийнэ хураагад шоронд хориоч ээ хүрэлсүх даргаа
Цалин өндөсөх тусам шунал өндөрсөнө. Шүүх, прокурорыг цалин өндөр болгоод тэд л хожиж үр дүн нь улам шуналтан болсон. Элбэгдорж Хуульчдыг ингэж шагнаж, цаазыг үгүй хийсэн нь нэгийг бодогдуулна.
Ганц зээл биш хүний нөөцөөр мөн ч аймшигтай тоглосон доо.
Тэнгэрийн амьтад тэгж л таарна
Бүх банк адилхан ашиг сонирхолтой л дооо