Боомтуудаар Монгол Улс руу нэвтрүүлэх хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг мөн сунгасан байна. Иргэдийг нэвтрүүлж байгаа Цагааннуурын боомт болон Алтанбулаг боомтын хөдөлгөөнийг энэ сарын 28-ны өдрөөс эхлэн хязгаарлах шийдвэрийг гаргасан байна.

Цагааннуурын боомтоор орж ирж байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгаа учраас цаашдаа энэ байдлыг журмалахын тулд хөдөлгөөнийг 3 сарын 23-ны орой 21 цаг хүртэл үргэлжилүүлээд хаах шийдвэр гарлаа.

Харин Алтанбулагийн боомттоор орж ирэх иргэдийг 3-р сарын 28-ны Бямба гарагийн өглөөний 6 цагт хүртэл хүлээн авах бөгөөд үүнээс хойш хилээр нэвтрүүлэхгүй юм байна. Тус боомтоор орж ирсэн нийт 400 гаруй иргэн Сэлэнгэ, Дархан, Орхон аймагт тусгаарлагдаад байгаа юм байна.

Үүнээс цааш гаднаас ирэх Монгол иргэдийг тусгай зохион байгуулалттайгаар татах бөгөөд холбогдох шийдвэрийн дагуу Алтанбулаг, Буян-Ухаа боомтоор л хүлээн авах гэнэ.

By updown

One thought on “Цагааннуурын боомтыг 23-наас, Алтанбулаг боомтыг 28-ны өдрөөс эхлэн хаахаар болов”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн