Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ /2020.03.21/
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: Коронавирусийн халдвар тархалтаар Итали улсын дараа өнгөрсөн 24 цагт Германд 4528, Испанид 3494, Францад 1614, Швейцарьт 1390 тохиолдол тус тус бүртгэгдлээ.
АНУ-д халдвар авсан хүний тоо бараг 6000 хүрч, БНСУ-д 147 хүн шинээр халдвар авчээ. ЮНЕСКО-гоос 03-р сарын 20-ны байдлаар дэлхийн 124 оронд үндэсний хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хаасан байна.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Улсын хэмжээнд 3025 иргэнээс шинжилгээ авсан. Өнөөдрийн байдлаар 1963 иргэн ажиглалтад байна. 14 хоног тусгаарлагдаад гарч байгаа иргэд гэртээ гараад мөн 14 хоног өөрийгөө тусгаарлах зөвлөмжийг улс орнууд өгч байна. Эм, эмнэлгийн хэрэгслүүд тусгай үүргийн онгоцоор ирсэн, өнөөдрийн байдлаар тасалдсан эм, эмнэлгийн хэрэгсэл байхгүй.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Гуравдугаар сарын 16-нд Герман улсаас тусгай үүргийн онгоцоор ирсэн 156 хүнд шинжилгээ хийж дууслаа. Үүнээс 4 иргэнд коронавирус илэрлээ. Монгол Улсад коронавирусийн ийн нийт 10 тохиолдол бүртгэгдлээ. Шинээр бүртгэгдсэн нь 4 хүний 2 нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй.
Бусад шинжилгээ, тандалт судалгаа үргэлжилж байна. Франц иргэний хавьтал болсон 58 иргэний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Хэнтийд тусгаарлагдсан нэг иргэнд вирус илрээгүй. 3-р сарын 20-нд нэг иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа, шинжилгээ хийж байна.
1 comment
Одоо вирус авчирлаа болиочээ стакуудаа. Хэрээ мэдэхгүй юм байж