ХӨСҮТ-д одоогоор 193 хүн ажиглтад байна. Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 156 иргэнд шинжилгээ хийсэн. Үүнээс дөрвөн тохиолдолд коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой боллоо гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.