АНУ-д нэг хонгийн дотор 5680 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ

Дэлхий даяар коронавируст халдвар өнгөрсөн 24 цагийн дотор 30608 хүнд илэрч нийт халдвар авагсдын тоо 275541 боллоо.

Мөн өдөрт 1354 хүн нас барснаар нийт нас барагсдын тоо 11385 болоод байна. БНХАУ-аас гадна халдварын тархалт хамгийн өндөр тохиолдож буй Итали улсад нэг өдөрт 627 хүн нас барж, шинээр 5986 хүнээс халдвар илрэв.

БНХАУ-д шинээр долоон тохиолдол бүртгэгдсэн байна.  Тус улсад нийт 81008 хүн халдвар авснаас 3255 хүн нас барсан бол Италид 47021 хүн халдвар авснаас 4032 хүн нас баржээ.

– Харин Иранд 149
– Испанид 262
– Францад 78
– АНУ-д 51
– Германд 24 хүн нэг өдрийн дотор нас барсан байна.
АНУ-д шинээр 5680 хүнээс халдвар илэрсэн нь Италийн араас орох өндөр үзүүлэлт болсон бөгөөд тус улсад нийт 19469 хүн халдвар аваад байна.

One thought on “АНУ-д нэг хонгийн дотор 5680 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ

  1. Хоногийн 2020-03-22 17:06 at 17:06

    Ядаж гарчигаа зөв бичээч дээ. Ямар ч юм бэ дээ. Хонгийн гэдгээ уншаад үзээч

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн