Монгол Улсын хэмжээнд онц байдал зарласантай холбогдуулан орон нутгийн чиглэлийн зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт дараах өөрчлөлтүүд орлоо. Тус хуваарийг 2020 оны 3 дугаар сарын 23-ны даваа гарагийн 17 цагаас эхэлж тодорхойгүй хугацаанд мөрдөнө гэж Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ.
Үүнд:
– Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар чиглэлийн №286/285-р зорчигчийн галт тэрэг аялахгүй.
/Жич: Замын-Үүдийн 276/275-р галт тэрэгтэй-Сайншанд, Бор-Өндөрийн галт тэрэг нэгдэж аялна./
– Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 278-р зорчигчийн галт тэрэг Баасан гарагт 16:30 цагаас аялахгүй.
– Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлийн рэйлбус №301/302-р галт тэрэг аялахгүй.
– Улаанбаатар-Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн №273/274-р зорчигчийн галт тэрэг аялахгүй.
/Жич: Сүхбаатарын 263/264-р галт тэрэгтэй-Эрдэнэт, Шарынголын галт тэрэг нэгдэж аялна./
– Олон улсын бүх чиглэлд зорчигчийн галт тэрэг аялахгүй.
ОРОН НУТГИЙН ЧИГЛЭЛИЙН ЗОРЧИГЧИЙН ГАЛТ ТЭРЭГ ДАРААХ ЦАГИЙН ХУВААРИЙН ДАГУУ АЯЛНА
Улаанбаатар-Бор-Өндөр-Сайншанд-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд өдөр бүр №276/275-р галт тэрэг аялна. /Жич:Бор-Өндөр чиглэлд Пүрэв, Бямба гарагт явна./
– Улаанбаатараас 17:15-д хөдөлнө.
– Сайншандад 03:42-д ирнэ.
– Бор-Өндөрт 05:30-д Баасан, Ням гарагт ирнэ.
– Замын-Үүд-09:15-д ирнэ.
– Замын-Үүдээс 18:05-д хөдөлнө.
– Сайншандаас 23:45-д хөдөлнө.
– Бор-Өндөрөөс 23:55-д Баасан, Ням гарагт хөдөлнө.
– Улаанбаатарт 10:43-д ирнэ.
Улаанбаатар-Дархан-Шарынгол-Эрдэнэт-Сүхбаатар-Улаанбаатар чиглэлд өдөр бүр №263, 604, 312/264, 603, 311-р галт тэрэг аялна.
– Улаанбаатараас 20:35-д хөдөлнө.
– Дарханд 02:05-д ирнэ.
– Сүхбаатарт 04:36-д ирнэ.
– Эрдэнэтэд 07:45-д ирнэ.
– Шарынголд 09:15-д ирнэ.
– Сүхбаатараас 20:55-д хөдөлнө.
– Эрдэнэтээс 18:35-д хөдөлнө.
– Шарынголд19:50-д хөдөлнө.
– Дарханд 00:10-д хөдөлнө.
– Улаанбаатарт 06:00-д ирнэ.
Улаанбаатар-Дархан-Сүхбаатар-Улаанбаатар чиглэлд өдөр бүр №271/272-р галт тэрэг аялна.
– Улаанбаатараас 10:45-д хөдөлнө.
– Дарханд 17:31-д ирнэ.
– Сүхбаатарт 19:41-д ирнэ.
– Сүхбаатараас 07:15-д хөдөлнө.
– Дарханаас 09:27-д хөдөлнө.
– Улаанбаатарт16:30-д ирнэ.
Дархан-Шарынгол- Дархан чиглэлд өдөр бүр №605/606-р галт тэрэг аялна.
– Шарынголоос 07:50-д хөдөлнө.
– Дарханд 09:40-д ирнэ.
– Дарханаас 15:50-д хөдөлнө.
– Шарынголд 18:15-д ирнэ.
Улаанбаатар-Зүүнхараа-Улаанбаатар чиглэлд өдөр бүр №281/282-р галт тэрэг аялна.
– Улаанбаатараас 17:45-д хөдөлнө.
– Зүүнхараад 22:01-д ирнэ.
– Зүүнхараагаас 07:42-д хөдөлнө.
– Улаанбаатарт12:05-д ирнэ.
Эрхэм зорчигч Та тасалбарын төв болон галт тэргээр үйлчлүүлэхдээ амны хаалт, гар ариутгагчийг тогтмол хэрэглэж эрүүл мэндээ эрсдэлээс хамгаалаарай.