Коронавирусийн дэгдэлт нь Ази тивд хоёр дахь удаагаа давалгаалж эхэлсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ. Давалгаа, хоёр дахь гэх нэршлийн хувьд, БНХАУ, Ухань хотоос эхлэлтэй, одоо Европт үргэлжилж байгаа дэгдэлтийг эхний давалгаа гэж үзсэн бол одоо нэгэнт дэлхийн олон оронд тархсаны дараа “импортоор” буюу гаднаас коронавирус тээж орж ирэх тохиолдлууд эрс нэмэгдсэнийг “Хоёр дахь давалгаа” хэмээн онцолж байгаа юм байна.
Жишээ нь, голомт болсон БНХАУ лхагва гаригт нэг ч шинэ тохиолдол гараагүй гэсэн сайн мэдээтэй ч гадны улсаас буцаж ирсэн 34 иргэнээс нв коронавирусийн халдвар илэрсэн байна. Сингапурт 47 шинэ тохиолдол бүртгэгдсэний 30 нь эх орондоо буцаж ирсэн иргэдээс нь илэрчээ. БНСУ-д сүүлийн нэг хоногт 152 тохиолдол гарсан нь өмнөх өдрүүдээс дээрдсэн үзүүлэлт боловч тэдний хэд нь гааднаас буюу импортлогдож орж ирсэн нь тодорхойгүй.
Японд гурван шинэ тохиолдол бүртгэгдсэний дараа эрх баригчид нь “Дэгдэлтийн оргил үе өнгөрч байна” гэж мэдэгдсэн. Улмаар хамгийн олон буюу 154 тохиолдол бүртгэгдээд байсан Хоккайдо мужийн дарга өнгөөрсөн сард тавьсан хорио цээрийн дэглэмээ зөөлрүүлэх талаар ярьсан. Энэ нь ерөнхийдөө дэгдэлтийн эхний даваалгааг тогтоож авсныг илтгэх гэнэ.
Харин одоо гаднаас буюу “импортоор” орж ирж байгаа өвчтөнүүдийг хянаж илрүүлэх нь гол зорилго болсон байна.
Х.Батсайхан : Eagle.mn