The HU хамтлаг Австралид гацжээ. Нэгэнт бүх тоглолт нь цуцлагдсан байгаа тус хамтлагийнхан зүгээр суухгүй байгаа гэнэ. Эх орондоо буцах боломжгүй болоод байгаа тэд тэндээ студид ажиллаж, шинэ уран бүтээлээ туурвиж байгаа тухайгаа бичжээ.
The HU-гийн гэр бүлээс!
Бид та бүхэндээ хүнд мэдээлэл хүргэх гэж байна. Бид дэлхий даяар хүргэх 7 сарын аялан тоглолтдоо гарч, хөгжмийн олон баатрууддаа дуртай наадмыг нь хүргэх, шинэ шүтэн бишрэгчидтэй уулзах, бас гайхамшигт орнуудаараа дахин айлчилж, өнгөрсөн жил олж авсан хайртай фэнүүд, найз нөхөдтэйгөө уулзахаар хоёрдугаар сарын сүүлчээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос хөдөлсөн гэдгийг та нарын олонх нь мэдэж байгаа.
Харамсалтай нь бид аялан тоглолтдоо гараад Малайз, Индонез, Австралийн тал хэсэгт хүрээд байтал С19 хэмээх аймшигт вирусын улмаас хил хаасан, төр засгаас хязгаарлалт тавьсан онц нөхцөл байдлаас болоод аялан тоглолтоо зогсоохоос өөр аргагүй боллоо. Ингэж цуцлах болсон нь биднийг болон та бүгдийг, хайртай фэнүүдийг маань хамгаалах гэсэн үйлдэл юм. Хэдийгээр энэ нь бидний давж гарах ёстой цаг зуурын асуудал ч “HU” хамтлагийнхан энэ бүгдийг хүмүүс бид бүрэн бүтэн, эв нэгдэлтэй, энэрэнгүй байж туулах учиртай.
Дэлхий ертөнц бидэнд зөвшөөрсөн цагт HU хамтлаг аялан тоглолтдоо эргэн орох болно. Одоогийн байдлаар бид 2020 оны гурав, дөрөв, тавдугаар сар хүртэлх, цаашид хэдий хугацаанд зарлах хүртэлх бүх үзэсгэлэнгээ цуцлаад байна.
Яг одоогийн байдлаар бид Австралийн Сидней хотод байгаа, “Монгол Улсын хил одоогоор хаалттай” болохоор гэртээ харьж чадахгүй, нислэг зогссон учир энд студид ажиллаж, шинэ хөгжим дээрээ ажиллах, гайхалтай, найрсаг австраличуудтай хамт байхаар шийдлээ. Өдрийн мэнд, анд аа!
*Тасалбар буцаахтай холбоотой ямар ч асуудлаар худалдааны эхний цэгт хандахыг хүсье.
Удахгүй уулзацгаая.
The HU