Коронавирусын халдвар авсан хүмүүсээс ахмад настай хүмүүст хамгийн их хүндрэл гарч байгаа гэж дэлхийн хэвлэлүүдэд мэдээлж буй. Гэхдээ халдвар авсан хүмүүсийн дотор хүүхдүүд байгаа бөгөөд олонх нь хөнгөн хэлбэрээр туссан гэж ДЭМБ-аас мэдээлжээ. Халдвар авсан хүүхдүүдээс нас барсан нэг тохиолдол батлагдсан гэж ДЭМБ-ын Яаралтай үеийн өвчний хэлтсийн тэргүүн Мария Ван Керкхове тэмдэглэжээ.
“Өвчилсөн хүүхдүүдийн олонх нь ихэвчлэн хөнгөн хэлбэрээр өвдсөн. Гэхдээ Хятадад хэд хэдэн хүүхдэд хүндрэл өгч, нэг хүүхэд нас барсан гэсэн мэдээлэл байна. Үүнээс үзэхэд хүүхдүүд ч хүнд хэлбэрээр өвчлөх магадлалтай гэдэгт бэлтгэлтэй байх хэрэгтэй. Гэхдээ ерөнхийдөө тэд энэ өвчнийг хялбархан давж байна” хэмээн Женевт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
Эх сурвалж: https://life.ru
Орчуулсан: Э.МАРТ