Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн 4 дүгээр ангийн сурагч Б.Наран-Ивээхийг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар өрөөндөө хүлээн авч уулзлаа. Тэрбээр Камбожи улсад зохион байгуулагдсан Дэлхийн цээж тооллогын аварга шалгаруулах тэмцээнээс алтан цом хүртэн улс эх орон, дүүргийнхээ нэр хүндийг өндөрт өргөөд ирсэн сурагч юм.
Тэмцээнд дэлхийн 40 гаруй орны 4000 гаруй хүүхдээс Монголын 83 хүүхэд оролцсоноос Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн Цацрал багштай 4.6 дугаар ангийн сурагч Бат-Эрдэнийн Наран-Ивээх сурагч 200 бодлогыг 8 минутад бодсон амжилт үзүүлж “Алтан цом” хүртсэн байна.
Б.Наран-Ивээх тэмцээнд оролцсон зарим бодлогоосоо нэг минутын хугацаанд дуу дуулангаа бодож сонирхуулсан юм. Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар авьяаслаг хүү Б.Наран-Ивээхийг сайшаан магтаж, хичээл номдоо улам илүү шамдан суралцаж, улс эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн мундаг хүн болохыг ерөөлөө.