Хэрэглээний зээлийг 90 хоногийн хугацаанд үндсэн зээл болон хүүг төлөхөөргүй болгож, хойшлуулж байна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан байна. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл өчигдөр хуралдаж, зарим шийдвэрийг гаргасан тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.

Ингээд Засгийн газрын хурлаас гарсан шийдвэрийн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, Монголбанкны ерөнхийлөгч танилцуулав.

Монголбанкны ерөнхий захирал Б.Лхагвасүрэн “Цар тахлын үеийн бэлэн байдлыг нэгдүгээр сарын сүүлээс хойш зарласан. Үүнээс хойш гарсан санхүүгийн хүндрэлийг судалж байна.

Нийт зээлдэгчийн 90 гаруй хувь нь хувь иргэний хэрэглээний зээл байдаг. 90 хоногийн хугацаанд үндсэн зээл болон хүүг төлөхөөргүй болгож, хойшлуулж байна.

Хэрэглээний зээл дээр нэг сарын хугацаанд зээлээ төлж чадаагүй бол ангилал бууруулдаг байсан бол өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш зургаан сарын хугацаанд зээлийн ангилалд өөрчлөлт оруулахгүй. Хэрэглээний зээлд машины лизинг, цалингийн зээл, ипотекийн зээл хамаарна.

Зээл төлөлтийг хугацааг хойшлуулснаар зээлийн төлөх ёстой хугацаа нь хойшилно. Жишээлбэл 20 жилийн хугацааны зээл 20 жил гурван сар болно гэсэн үг” гэв.