АНУ-д коронавирусын цар тахлын улмаас ажилгүйдлийн түвшин 20%-д хүрч магадгүй гэж АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин анхаарууллаа.
Мнучин конгресст бүгд найрамдах намын сенаторуудтай уулзах үеэрээ таван америк тутмын нэг нь ажилгүй болж, үндэсний эдийн засагт гарах уршиг нь 2008 оны хямралаас ч дор байж болзошгүй гэж мэдэгджээ.
АНУ-д хоёрдугаар сард ажилгүйдэл 3,5%-тай байсан. 20% гэдэг нь 32 сая гаруй хүн ажилгүй болно гэсэн үг. Тэгэхээр Их хямралаас хойших хамгийн том үзүүлэлт болно гэсэн үг юм.
Өнөөдөр коронавирус Баруун Виржиниа мужид гарснаар халдвар энэ улсын бүх мужид тархаад байна.
Хамгийн сүүлчийн мэдээллээр АНУ-д халдварын 6421 тохиолдол гарснаас 108 нь нас барж, 17 нь эдгэрчээ.