Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Монгол-Япон сургалтын эмнэлэг” буюу АШУҮИС-ийн Сургалтын эмнэлгийн асуудал, Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III батлах тухай гэх мэт асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хэлэлцэх асуудлууд:
№ | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
1. | Мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоох тухай | Н.ЭНХБОЛД |
2. | Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын санаачлан боловсруулсан “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл | Ц.НЯМДОРЖ |
3. | Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай | Х.БАДЕЛХАН |
4. | Иргэнд 2020 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай | Х.БАДЕЛХАН |
5. | Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл батлах тухай | Ё.БААТАРБИЛЭГ |
6. | Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III батлах тухай | Ё.БААТАРБИЛЭГ |
7. | Дүрэм шинэчлэн батлах | Ц.ДАВААСҮРЭН |
8. | Эрүүл мэндийн сургалт, эрдэм шинжилгээний зарим байгууллагын талаар авах арга хэмжээний тухай | Д.САРАНГЭРЭЛ |
9. | Бусад асуудал* | У.ХҮРЭЛСҮХ |
Мөн “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газруудад тогтоосон онцгой дэглэмийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийх нь.
Танилцуулах асуудлууд:
10. | “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газруудад тогтоосон онцгой дэглэмийн талаар | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
11. | “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийн талаар | Ч.УЛААН |
12. | Ноолууран түүхий эдийн бэлтгэл цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар | Ч.УЛААН |