Америкийн иргэн 49 настай Кассондра Рейнолдсын нөхөр 2011 онд нас баржээ. Түүний нөхөр зүрх нь зогсох үедээ ердөө л 41 настай байсан гэнэ.
Кассондра энергийн ундаа хортой гэдгийг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлжээ.
“Бидний амьдрал 2011 оны хоёрдугаар сарын 5-нд үүрд өөрчлөгдсөн юм. 10 жил хамтдаа амьдарсан нөхөр, хамгийн сайн найз, түнш, сэтгэлт эр, бүхий л амьдралын минь хайр, 3 саяхан хүүгийн минь эцэг бямба гарагийн тэр л өглөө зүрхний шигдээсээр орондоо нүд аньсан билээ.
Өглөө унтаад сэрэх үедээ түүний амьсгаадаад байгааг сонссон юм. Тэр үедээ “Юу болоод байна аа” л гэж бодсон.
Миний нөхөр дөнгөж 41 настай, эрүүл саруул, бие хаа чангатай эр байсан бөгөөд өдөр бүр ажилладаг байсан. Дөнгөж сарын л өмнө эмнэлгийн бүрэн үзлэг, шинжилгээнд орохдоо стресс тест, зүрхний бичлэг хүртэл хийлгэж, зүрхний хурц өвчлөл тусах эрсдэл байгаа юу гэдгийг тогтоолгосон юм.
Би нурууны мэс засалд ороод гурван сар болж байсан, дөнгөж тэнхэрч байсан болохоор нөхрөө шалан дээр хэвтүүлээд, зүрхний шууд бус массаж хийх гээд чадахгүй байлаа.
Нөхрийнхөө царайг хартал цэлдэн хөх болчихсон байсан тул бурхнаас түүнийг битгий аваач гэж гуйсан. Би нөхрөө намайг, хөвгүүдээ битгий хаяач гэж гуйгаад, түүнд хэчнээн хайртай, ямар хэрэгтэй хүн бэ гэдгийг нь ярьж байлаа.
Би 911-ийн оператортой ярихад зүрхний массаж яаж хийхийг нь зааж өгсөн юм. Хөвгүүд маань өрөөнд орж ирэхэд би ойртохыг шаардаж байв.
Хүүхдүүд маань уйлалдаад, “Аав яасан юм бэ” гэж асууж байсныг л сайн санаж байна.
Түргэн тусламж ирэх гэж маш их удсан мэт санагдаж байсан ч ердөө л 3-хан минут болсон юм билээ. Энэ үед би аль хэдийнэ амьсгаадаж, хуучин хэмнэлээрээ массаж хийж чадахааргүй болсон тул түргэний ажилтнууд миний дараа ээлжлэн массажилж эхэлсэн юм.
Эмч нар түүнийг чихрийн шижнээс болж зүрхний шигдээс туссан байж болзошгүй гэж байсан ч би түүнийг чихрийн шижинтэй биш гэж тайлбарлаж байлаа.
Нөхрийг маань зүрх судасны тасгийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлж, хиймэл амьсгал залгасан юм. Эмч ч “Түүний зүрх 25 настных шиг л хүчтэй юм. 41 настай залуу хүн, дээр нь хортой зуршил, зүрхний болон ямар нэгэн өвчингүй хүн зүрхний шигдээс тусна гэдэг хэвийн зүйл биш. Бид шалтгааныг нь олох хэрэгтэй” хэмээв.
Тэрбээр надаас нөхөрт минь ямар нэгэн сэжигтэй шинж тэмдэг илэрч байсан уу, юугаар хичээллэдэг гээд сонирхож байлаа. Би бүхий л асуултад нь хариулахдаа зөв хооллодог, өдөр бүр ажилладаг, тамхи татдаггүй, заримдаа шар айраг уудаг, ямар ч эм бэлдмэл хэрэглэдэггүй, зөвхөн витамин, омега-3 уудаг гэсэн. Мөн ажил дээрээ юу хийдэг, шөнийн ээлжтэй байдаг тухай ярьсан. Эмч ч түүнийг энергийн ундаа уудаг гэж асуухад нь “Ажлаа хийхээс өмнө, өдөрт ганцыг” гэж хэлсэн юм.
Эмч тэгтэл энергийн ундаа л сахар нь өндөр болох шалтгаан болжээ гэсэн. Нөхрөөс шинжилгээ авахад цусан дэх кофеин нь өндөр гарсан. Эмч нэг лааз энергийн ундаа ч зүрхний хэмнэлийг алдагдуулдаг гэсэн.
Эмчийн хэлснээр энергийн ундаа хэрэглэснээс болж зүрхний цохилт нь ихэсдэг тохиолдол олон байдаг гэнэ.
Ердөө л ганц лааз энергийн ундаа гэдэг эрүүл мэндэд ийм ноцтой аюул учруулдгийг сонсоод үнэхээр их гайхсан. Нөхөр маань комоос гарсан ч ухаангүй байсаар хоёр долоо хоног болоод өөд болсон” гэжээ.
Эх сурвалж: https://lifter.com.ua