Коронавирус хүмүүсийг юу хүссэнээ хийж болох зүйл гэж бодоход хүргэсэн бололтой. Америкийн Лос-Анжелесийн цагдаагийн хэлтсийн нэгэн ажилтан автомашинаа зогсоол дээр тавих гэсэн нэгэн луйварчин, магадгүй халдвар тээгчийн халдлагад өртсөн гэсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр бол Лос-Анжелесийн цагдаа амралтын өдөр ямар ч зөвшөөрөлгүй хэрнээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн машинаа тавьдаг зогсоол дээр зогсох гэж байгаа эмэгтэйг харжээ. Ингээд түүнд зөрчил гаргасан тухай мэдээлэхээр дөхөж очтол эмэгтэй шууд л цагдаагийн офицертэй хэрэлдэж, коронавирустэй болохоор түүн рүү ханиаж, халдаана гэж сүрдүүлжээ.
Гэвч үүгээр цагдаа нар зогссонгүй. Цагдаа түүнийг заналхийлсэн асуудлаар саатуулсан байна. Энэ эмэгтэй үнэхээр COVID-19 өвчтэй байсан нь тодорхойгүй ч офицер бээлийтэй байсан, шууд л усанд орсон гэжээ.
Эх сурвалж: https://amp.tmz.com
Орчуулсан Э.МАРТ