Цахилгаан эрчим хүч түгээгч компаниуд цахилгааны төлбөрөө авахын тулд тоолуурын мэдээллийг авах зорилгоор сар бүр хэрэглэгчид дээр очиж үзэх шаардлагатай болдог ба энэ нь дараах бэрхшээлүүдийг авчирдаг.
- Гар аргаар тоолуур унших нь үр ашиггүй, хөдөлмөрийн өртөг өндөр.
- Уламжлалт тоолуурын уншлага нь урьдчилан төлбөрийн мэдээллийг авах боломжгүй.
- Тооцоог зөвхөн албан ёсны үйлчилгээний төвүүдэд төлж болно.
- Цахилгаан хулгайгаас урьдчилан сэргийлэх, цахилгааны өгөгдлийг бодит цаг хугацаанд цуглуулах боломжгүй.
Эдгээр асуудлыг шийдэхийн тулд Huawei компани цахилгаан эрчим хүчний салбарт шинэ шийдэл гаргаж өгсөн нь PLC-IoT AMI(Advanced meter infrastructure) систем юм. PLC-IoT AMI систем нь утастай технологийг ашигладаг бөгөөд байршуулахад ямар нэгэн бэрхшээл байхгүй эрчим хүчний хэрэглээг хянахад өргөн хэрэглэх боломжтой технологи юм.
Huawei PLC-IoT AMI систем нь өргөн зурвасын Hi-PLC тоолуурын унших технологийг ашигладаг. Энэхүү шийдэл нь цахилгаан дамжуулах агаарын шугам (BPL) -аар дамжуулж, тоолуурын мэдээллийг 100% авч дамжуулах нөхцөлийг хангаж өгдөг. Энэ нь тоолуурын заалтыг бодит цагийн горимоор харах боломжийг олгодог бөгөөд тоолуурын мэдээлэл цуглуулах, цахилгааны төлбөрийг хянах цаашид ухаалаг сүлжээг бий болгоход чиглэгддэг. Энэхүү шийдэл нь үйлчлүүлэгчдийг ахуйн эсвэл аж үйлдвэрийн ухаалаг урьдчилсан төлбөрт цахилгаан тоолуураар хангах замаар онлайн үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр ухаалаг тоолууруудыг байрлуулснаар хэрэглэгчид төлбөр тооцоо хийхээс хэд хоногийн өмнө имэйл эсвэл текстийн мэдэгдэл хүлээн авдаг. Хэрэглэгчид төлбөрөө цэнэглэдэг карт, автомат төлбөрийн машин, үйлчилгээний төвүүдээр дамжуулан төлөх боломжтой. Huawei AMI систем нь үйлчлүүлэгчиддээ трансформаторууд, цахилгаан шугамууд болон цахилгаан түгээх сүлжээнүүдийн бусад талуудын талаар тодорхой ойлголттой болох боломжийг олгодог. Ингэснээр хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний сүлжээнд учирч болзошгүй эрсдэлийг цаг тухайд нь тодорхойлж чаддаг. Цахилгаан сүлжээнд трансформаторын хэт ачаалал авах, цахилгаан хулгайлах, цахилгаан алдагдах зэрэг онцгой тохиолдлууд байгаа тохиолдолд дохио өгч анхааруулдаг. Ингэснээр шугамын алдагдлыг 31% -иас бууруулж, цахилгаан хулгайлахаас сэргийлнэ.
Нигерийн хамгийн том цахилгаан түгээх компани болох Ikeja Electric нь гурван муж даяар 530,000 гаруй хэрэглэгчдэд цахилгаан түгээдэг. Цахилгаан IoT нь Huawei-ийн өргөн зурвасын PLC-IoT технологийг ашигладаг. PLC-IoT AMI системийг ашиглан 100 хувь эрчим хүчний мэдээлэл цуглуулах дамжуулах ажлыг хийж байна. Олон арван сая төхөөрөмжийг удирдах чадвартай, удирдлагын систем нь цахилгааны төлбөрийг урьдчилан төлөх, шугамын алдагдлын дүн шинжилгээ, цахилгаан хулгайлахаас урьдчилан сэргийлэх зэрэг шаардлагатай үйлчилгээг үзүүлэхэд ашигладаг. Энэ нь Ikeja Electric компанид шугамын алдагдлын хэмжээг 31% бууруулж, зээлийн өр төлбөрийг бууруулах, тоолуурын мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хангах, төлбөр цуглуулалтыг хурдасгахад тусалдаг байна.
Мэдээ бэлтгэсэн: Мэдээллийн технологийн салбар, С.Мягмар-Очир
Эх сурвалж: https://www.huawei.com/minisite/iot/en/smart-ami.html