“Хурд” хамтлагийн тоглолтын үеэр иргэдээс цугласан 284 сая төгрөгийг УОК-т хандивлалаа. Тус хамтлаг жил бүрийн гуравдугаар сарын 08-нд эмэгтэйчүүдэдээ зориулан, тоглолт зохион байгуулдаг. Хэдийгээр Ковид-19-ийн улмаас хөл хорио тогтоогоод байгаа ч тэд энэ уламжлалаа тэд тасалгүй тоглолтоо цахимаар тоглолтоо үзэгчдэд хүргэлээ.
Улмаар тус хамтлаг хандивын аян зохион байгуулж “Буцааж нэхэхгүй хайр” тоглолтын үеэр нийт 284 сая төгрөг цугалсан юм.
Хамтлагийнхан өнөөдөр энэ мөнгийг УОК-ийн дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дэд дарга Г.Ариунбуян нарт хүлээлгэн өгөв. Энэ үеэр “Монголын ард түмний сэтгэлээр цугласныг гардууллаа. Монгол түмэндээ, хамтрагч Mongol-HD телевизийн хамт олонд баярлалаа” гэдгээ энэ үеэр илэрхийлсэн юм.