ШӨХТГ-ын улсын байцаагчид Нийслэлийн 6 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сангуудаар явж хяналт судалгааны ажлуудыг тогтмол зохион байгуулж байна.
Газар дээрх нөхцөл байдалтай танилцахад дэлгүүрүүдээр худалдан борлуулагдаж буй нөөцийн мах нь Засгийн газраас тогтоосон үнэ тарифаар, ямар нэгэн хомсдол үүссэн, дууссан гэсэн зүйлгүй худалдаалагдаж байлаа.
Харин зарим нэг эмийн сангууд бараа, бүтээгдэхүүнийхээ үнийн мэдээллийг ил тод байршуулаагүй, хэрэглэгчийн сонголт хийх эрхийг хангаагүй байсан тул зөрчлийг газар дээр нь арилгуулж шаардлага тавин ажиллав.
Нийт иргэд, хэрэглэгчид Та бүхнийг худалдан авалт хийхдээ аль болох хямд, чанар, аюулгүйн баталгаа хангасан бараа, бүтээгдэхүүн худалдан авч үйлчлүүлэхийг зөвлөж байна.
УТАС: 115
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР