БНСУ-д Монгол Улсын хоёр иргэн “COVID-19” вирусний халдвар авсан гэх мэдээлэл Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан даруй Сөүл дэх Монгол Улсын Элчин сайдын яам тус улсын Гадаад хэргийн яамнаас тодруулахад “Монгол Улсын хоёр иргэн халдвар авсан тухай мэдээлэл байна. Хувь хүний дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй” тул Халдварт өвчин судлалын төвөөс тодруулахыг зөвлөсөн.
Үүний дагуу ЭСЯ-наас Халдварт өвчин судлалын төвтэй нь холбогдоход дурдсан хоёр тохиолдлын нэг нь “COVID-19” вирусний халдвар авсан нь өмнө тогтоогдсон Монгол Улсын иргэн (элэгний хурц өрөвслийн улмаас нас барсан тухай эмнэлгийн албан ёсны дүгнэлттэй) байсан бол хоёр дахь иргэний талаар өгсөн мэдээлэл нь бүрэн тодорхой биш байгаа тул халдвар авсан гэх Монгол Улсын иргэний оршин суугаа хотын эрх бүхий байгууллагаас дээрх мэдээллийг гүйцэд тодруулж баталгаажуулахаар манай ЭСЯ ажиллаж байна.
Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр эх сурвалж нь тодорхойгүй, харилцан зөрүүтэй мэдээллүүд ихээр явж байгаа учир иргэдийг эдгээр мэдээллийг сайтар нягтлах, төөрөгдөхгүй байх, зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг зөвлөж байна.