Даатгалын хураамжийн орлого 2019 онд 196.6 тэрбум төгрөгт хүрч, даатгалын нөхөн төлбөрт 65.5 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оноос даатгалын хураамжийн орлого 19.6 (11.1%) тэрбум төгрөгөөр, даатгалын нөхөн төлбөр 7.8 (13.5%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Даатгалын хураамжийн орлого өмнөх оноос 19.6 тэрбум төгрөгөөр өсөхөд гэнэтийн осол, эмчилгээний даатгалын орлого 7.1 (28.0%) тэрбум төгрөгөөр, авто тээврийн хэрэгслийн даатгалын орлого 6.6 (23.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Даатгалын хураамжийн нийт орлогын 16.4 хувийг гэнэтийн осол, эмчилгээний даатгал, 22.0 хувийг хөрөнгийн даатгал, 17.7 хувийг авто тээврийн хэрэгслийн даатгал, 18.6 хувийг жолоочийн хариуцлагын даатгал эзэлж байна.