Үндэсний статистикийн хороо өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2020 оны эхний хоёр сарын үзүүлэлтийг танилцууллаа.

Оны эхний хоёр сарын байдлаар Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.5 тэрбум америк доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 410.4 сая ам.доллар буюу 21.3% буурчээ. Экспорт 322.9 сая ам.доллар буюу 29.5%, импорт 10.4%-аар буурсан байна.
Экспорт өмнөх оны мөн үеэс 322.9 сая америк доллароор буурахад

  • алтны экспорт 115.6 сая
  • зэсийн баяжмалын экспорт 90 сая
  • нүүрсний экспорт 104.8 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Эндээс нүүрсний салбарын эхний хоёр сарыг авч үзвэл, нүүрс олборлолт өмнө оны эхний хоёр сартай харьцуулахад 325.7 тэрбум төгрөг буюу 39.6%-аар буурсан байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеэс 825.7 тэрбум төгрөг буюу 41.8% буурчээ. Үүнд

  • нүүрс олборлолтын салбарын борлуулалт 444.8 (58.7%) тэрбум төгрөг
    газрын тос олборлолтын салбарын борлуулалт 93.6 (66.8%) тэрбум төгрөг
    металлын хүдэр олборлолтын салбарын борлуулалт 289.9 (27.5%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан
    нь нөлөөлсөн байна.

By updown