Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори дэлхийн 125 сүлжээ лабораторитой хамтын ажиллагаатай. Та бүхэн манай лабораторийн хариунд эргэлзэх хэрэггүй.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Өвчтөний ойрын хавьтал болсон 58 хүнээс коронавирус илрээгүй. Франц Улсын иргэнтэй Дорноговьд хамгийн ойр байсан хүмүүс энэ тоонд багтаж байгаа. Энэ хариу бол маш чухал. Мөн өнөөдөр Дорноговь аймгаас давтан шинжилгээний хариу ирнэ. Хяналтад байгаа шинжилгээ авсан хүмүүсийн биеийн байдалд халдварын шинж илрэх нь үү гэж байнга ажиглаж байна.
Францын иргэний нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийн тархвар судалгааг бүрэн хийсэн. Оношлуур хангалттай байгаа. Нэмж ирсэн, мөн нэмж захиалаад байна. 20 минутын дотор хариу гардаг түргэвчилсэн оношлуур ирсэн. Энэ бол эхний шинжилгээ боловч нарийг шинжилгээ хийх PCR оношлуур хангалттай байгаа.
Францын иргэний нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийн тархвар судалгааг бүрэн хийсэн. Оношлуур хангалттай байгаа. Нэмж ирсэн, мөн нэмж захиалаад байна. 20 минутын дотор хариу гардаг түргэвчилсэн оношлуур ирсэн. Энэ бол эхний шинжилгээ боловч нарийг шинжилгээ хийх PCR оношлуур хангалттай байгаа.
Шинжилгээний хариу сөрөг гарсан ч тусгаарлан 14 хоног хянана. Эхний шинжилгээний хариу хамгийн баталгаатай. Гэхдээ эмч нар зөвлөлдөөд давтан шинжилгээ авна. Харин Франц иргэнд хийсэн давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар авсан нь батлагдсан. Өвчтөнний сэтгэл санаа тогтювортой, халуун нь 36.5 байна. Францын ЭСЯ-аараа дамжуулан гэр бүлийнхэнтэйгээ холбогдсон. Монгол эмч нартаа итгэж, эндээ эмчлүүлэх шийдвэр гаргасан. Цаг уурын байдал энэ өвчинд нөлөөлсөн гэх эрдэмтдийн судалгаа байхгүй.
ЗӨСҮТ-ийн дэд захирал Б.Амгаланбаяр: Коронавирусийн үеийн халдваргүйжүүлэлтийг хийж байна. голомт гарсан, сэжигтэй болон халдвар авсан тохиолдлын байсан газар, гэр оронд халдваргүйжүүлэлт хийсэн. 22801 ам.метр талбайд халдваргүйжүүлэлт хийлээ. Иргэд, албан байгууллага, ААН-үүд халдваргүйжүүлэлт хийх хүсэлт тавьж байна.
Иргэд гэртээ халдваргүйжүүлэлт хийж болно. Гэртээ өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх, цэвэрлэгээний дараа цонхоо нээж агааржуулах, хоёр цаг тутамд цонхоо нээж агааржуулах хэрэгтэй. Угаагч шингэн, саван, белизна зэрэг энгийн цэвэрлэгээний бодис ашиглах нь таны гэртээ хийж буй халдваргүйжүүлэлт болно.