Нийгэм

Франц Улсын иргэний үйлчлүүлсэн ААН-үүдийн үйл ажиллагааг зогсоолоо

Ковид-19 вирусийн халдвар илэрсэн Франц Улсын иргэний үйлчлүүлсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоолоо.

Энэ сарын 3-6-ны өдрийг хүртэлх хугацаанд Францын иргэний үйлчлүүлсэн “Таван Богд фүүдс” ХХК-ийн KFC сүлжээ хоолны газрын, “Бизнес плаза” салбар, “ТИ ОУ ЭМ” ХХК-ийн “Веренда” ресторан, “Перу Гурмет” ХХК-ийн “Назка” ресторан, “Ариг Интернэйшнл” ХХК-ийн “Ариг-2” ресторанд энэ сарын 10-нд ЗӨСҮТ-өөс халдваргүйжүүлэлт хийсэн байна.

Мөн түүнчлэн өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эрүүл ахуйн тандалт, хяналт хийж, улсын ахлах байцаагчийн актаар уг шийдвэрийг гаргажээ. Цаашид үйлчилгээний газрууд өдөр тутамд ажилчдын биеийн халууныг хэмжиж тэмдэглэн, амны хаалт тогтмол зүүж, нэг удаагийн бээлий өмсч, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг холбогдох албаны хүмүүс анхааруулллаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close