Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа цахимаар зохион байгуулагдана

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/187 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд газрын эрхийн цахим дуудлага худалдаа 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 09:00 цагт газрын биржийн WWW.MLE.MN цахим системээр зохион байгуулагдана.

Дуудлага худалдаанд оролцогч хүсэлтээ 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 04 дүгээр сарын 08-ны өдрийн 08:30 цагийн хооронд WWW.MLE.MN цахим системээр бүртгүүлэх ба доорх газруудыг худалдана.

Газрын дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү