Гүнтийн давааны шалган нэвтрүүлэх товчоогоор 50 кг түүхий нүүрс тээвэрлэж явсныг хураан авчээ

Засгийн газрын 62 дугаар тогтоолийн хэрэгжилтэд мэргэжлийн байгууллагуудын зүгээс хяналт тавьж буй. Иргэдийн зүгээс түүхий нүүрстэй холбоотой гомдол мэдээлэл ирээгүй боловч, шалган нэвтрүүлэх товчоодуудад тээвэрлэж явсан зөрчлүүд бүртгэгджээ. Тодруулбал, Гачуурт- Улаанбаатарын чиглэлд 2,5 кг түүхий нүүрс, Гүнтийн давааны шалган нэвтрүүлэх товчоогоор 50 кг түүхий нүүрс тээвэрлэж явсныг хураан авч зөрчлийн хуулиар холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.