Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 2020 оны А/96 дугаар захирамжаар архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг энэ сарын 30-ны өдрийн хүртэл хориглосон.
Энэхүү захирамжийг аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөлтэй 198 аж ахуйн нэгжүүдэд хүргүүлээд байна.
Үүнтэй холбоотойгоор Арвайхээр сумын төвд тусгай зөвшөөрөлтэй болон хууль бусаар согтууруулах ундаа зарж борлуулж болзошгүй 30 цэгийг судалгаанд авч, телехяналтын камераар болон e.barimt-аар хяналт тавьж ажиллаж байна.
Иймд таны оршин суугаа газрын үйлчилгээ явуулж буй цэгүүдээс согтууруулах ундаа борлуулсан, түүгээр үйлчилсэн эсвэл хууль бусаар гар дээрээс согтууруулах ундаа зарж борлуулсан зөрчлийн мэдээллийг 7032102, 70194558 дугаарын утсаар төлбөртэй өгч болно. Мэдээлэгчийн нууцлалыг хадгална.
Зөрчлийн тухай хууль
6.5 дугаар зүйл.Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих
6.5.15.Аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл чөлөөт бүсийн захирагчийн харьяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Өвөрхангай аймагт дахь цагдаагийн газар