2020-03-12 11:171min0

Согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

prev800_491d1d60ffb69f9a80efd57294778113-768x523

Сүхбаатар аймгийн засаг даргын 03 дугаар сарын 11-ний өдрийн захирамжаар архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг энэ сарын 16-ныг хүртэл түр хориглов.

Коронавирусний халдвар Монгол Улсад бүртгэгдэж, дэлхий нийтээр тархалт нь буурахгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж дээрх захирамжийг гаргажээ. Захирамжийн хэрэгжилтийг хангаагүй, зөрчсөн ААНБ-д сонсох ажиллагаа явуулахгүйгээр шууд арга хэмжээ тооцохыг онцгойлон анхааруулжээ.