Холливудын алдарт жүжигчин Том Хeнкс өөрийн цахим хуудсаараа дамжуулан коронавирусийн халдвар авсан болохоо зарлажээ. Хенксийн хамт түүний эхнэр жүжигчин Рита Вилсоны шинжилгээ ч эерэг гарсан байна.
Тэрбээр Австрали улсад зорчсон төдийгүй тэнд дуучин Элвис Преслийн тухай намтарчилсан киноны зураг авалтад оролцож буй гэнэ.
Хенкс хэлэхдээ, эхэндээ надад ханиад хүрсэн мэт санагдаж, аажмаар сульдаж эхэлсэн гэж өгүүлжээ. Улмаар шинжилгээнд хамрагдаж халдвар авснаа мэдсэн байна.
Нэрт уран бүтээлч бусдад хандаж, “Эмнэлгийн ажилтнуудын заавар зөвлөгөөг сайтар дагаж мөрдөх хэрэгтэй. Шаардлагатай хугацааг хүртэл бид тусгаарлагдаж эмчилгээнд хамрагдах болно. Анхаарал сэрэмжтэй байж, бусдын болон өөрийнхөө эрүүл мэндэд санаа тавиарай” хэмээн уриалжээ.
abcnews.go.com