Дональд Трамп: АНУ-ын хилээр Европоос ирсэн иргэдийг нэвтрүүлэхгүй
2020-03-12 10:05

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ковид-19 буюу коронавирусийн тархалттай тэмцэх үүднээс шинэ хязгаарлалт гаргаж буйгаа зарлалаа.
Тухайлбал, баасан гарагаас эхлэн 30 хоногийн хугацаанд Европоос ирсэн иргэдийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхгүй. Гэхдээ энэ журам Их Британийн иргэдэд үйлчлэхгүй гэсэн байна.
ДЭМБ-аас шинэ вирусийн дэгдэлтийг цар тахал болсныг зарласны дараа тэрээр энэхүү мэдэгдлээ хийжээ. АНУ-д одоогоор 1313 халдвар авсан тохиолдол бүртгэгдэж, 38 хүн нас бараад байна.