Шинэ коронавирусний халдвар Монгол улсад 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр илэрсэнтэй холбогдуулан Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад нийтийн тээврийн үйлчилгээг тусгай маршрутаар зорчуулах, өвчлөлийг тараахгүй байхад анхаарах, эрсдлийг бууруулах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон.
Энэ үүргийн дагуу “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн “Шинэ ариусгал” ХХК-тай хамтран нийт 11 обьект 7654 м2 талбай, 288 автобусанд 2 дугаар сарын 14, 3 дугаар сарын 06, 10-ны өдөр нийт гурван удаа ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ.
Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилтай Нийтийн тээврийн үйлчилгээний орлогч дарга Х.Булгаа, М.Мөнхбаяр нар, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын удирдлагуудын хамт танилцаж 24 цаг хүртэл 1, 2 дугаар баазад ажиллалаа.