Ерөнхий сайд У. Хүрэлсүхээс өгсөн чиглэлийн дагуу 1000 иргэнээ БНСУ-аас тусгай үүргийн онгоцыг 4 удаа нисгэж авахаар боллоо. Мөн Япон Улсаас иргэдээ авахаар шийдвэрлэлээ.
Тухайн улсуудад нь оношлуулах зардлыг Засгийн газраас гаргахаар болов. Ирээд мөн 14 хоног тусгаарлаж оношилно. Ирэх зардал болон тусгаарлах байрны зардлыг иргэн өөрөө хариуцна.
Европын холбооноос ирэх хүндэтгэх шалтгаантай иргэдийг Москва, Истанбулаар тусгай үүргийн онгоцоор авахаар ажиллаж байна. Энэ ажлын хэсгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараар ахлуулсан байна.