Бразилийн шигшээгийн хөлбөмбөгчин асан Роналдиньо Парагвайн шоронд хоригдож байна. 2005 оны “Алтан бөмбөг”-ийн эзний шоронд байгаа зургийг Парагвайн сэтгүүлч Эрнан Родригес Twitter-тээ харуулжээ. Энэ зураг дээр бразил эр амаа том ангайн инээсэн харагдана.
Роналдиньо болон түүний ах Роберто де Ассис Морейр нар Асунсьоны нисэх онгоцны буудалд хуурамч паспорт үзүүлсэн асуудлаар Парагвайд дуулиан дэгдээж, маргааш нь л экс хөлбөмбөгчнийг сулласан юм. Гэвч хэдэн цагийн дараа Роналдиньог Ерөнхий прокурорын хүсэлтээр дахин саатуулж, шүүхээс түүнийг 6 сараар хорих шийдвэр гаргажээ.