Монгол Улсад Коронавирус /COVID-19/–ийн халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ. Тус халдвар нь зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд 3 дугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн Франц улсын иргэнээс эхний шатны шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрсэн байна.
Тиймээс иргэд Та бүхэн Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг мөрдөн хэрэгжүүлж, Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагаас өгсөн зөвлөмжийг дагаж, хариуцлагатай, сахилга баттай, эмх цэгцтэй байхыг уриалж байна.
АМНЫ ХААЛТАА БАЙНГА ЗҮҮЖ, ГАРАА САЙТАР УГААЖ, ДАРХЛААГАА ДЭМЖИЦГЭЭЕ.
Үндэсний Статистикийн Хороо