Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутагт байрлах 161 дүгээр цэцэрлэгийн хашаанд өчигдөр (2017.05.18) нярай хүүхэд олджээ. Эх сурвалжийн мэдээлснээр долоо хоногтой төрөөд удаагүй хүүхдийг бараан саарал хувцастай эмэгтэй орхиод явсан аж. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм.
Эрүүгийн хуулийн 117.1 дэх хэсэгт “Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг.