1. ӨӨРТӨӨ ИТГЭ. Аль ч насныхны хувьд өөрийнхөө авьяас чадварт үнэнчээр итгэх чанар нь амьдралынх нь сэтгэл ханамжтай байдлыг 30 гаруй хувиар дээшлүүлдэг байна. Түүнчлэн энэхүү итгэл нь гэр бүлийн амьдралд ч, ажлын талбарт ч биднийг илүү их аз жаргалтай болгодог ажээ.
2. ЗУРАГТАА УНТРАА. Зурагт хэтрүүлж үзэх нь бидний эдийн шуналыг гурав дахин өсгөдөг. Харин зурагт үзэх цаг тус бүрээс болж бидний тухайн өдрийн хувийн сэтгэл дүүрэн байдал 6 хувиар буурч байдаг.
3. БАЙГАА ЗҮЙЛЭЭСЭЭ БАЯР БАЯСЛЫГ АВ. Аз жаргалтай амьдрал эд баялгаар хэжигддэггүй. Өөрт байгаа зүйлээ үнэлэн хайрлаж чаддаг хүн лут баян хүнээс ч илүү аз жаргалтай амьдралын эзэн байх магадлалтай.
4. ХӨГЖИЛТЭЙ БАЙХАА МАРТУУЗАЙ. Тогтмол хөгжилтэй байх явдал бол сэтгэл хангалуун амьдралд хөтлөгч хүчин зүйлсийн нэг юм. Хөгжиж, баясахад цаг гаргаж чаддаг хүн өдөр тутам 20 хувиар илүү аз жаргалтай байх магадлалтай бөгөөд өөрийн нас болоод амьдралын үе шатууддаа таатай мэдрэмжтэй байх нөхцөл нь 36 хувиар нэмэгддэг байна.