Францын Үндэсний ассамблейн дөрвөн гишүүн, мөн хоёр ажилтан коронавирусын халдвар авсан гэж Иль-де-Франс бүсийн эрүүл мэндийн газраас мэдэгджээ.
“Бүгд найрамдахчууд” намын гишүүн Жан-Люк-Рейцерээс халдвар илэрсэн байна. Тэрбээр биеийн байдал нь хүнд байдалтайгаар эмнэлэгт хэвтсэн бол “Урагшаа, Бүгд Найрамдах улс” намын гишүүн Элизабет Тутю-Пикар мөн халдвар авчээ. Үүнээс өмнөхөн Үндэсний ассамблейн хоёр гишүүн халдвар авсан гэж хэвлэлүүдэд мэдээлж байсан юм.
“Үндэсний ассамблейн дөрвөн гишүүн, хоёр ажилтны шинжилгээ эерэг гарсан. Эрүүл ахуйн шинжилгээ хийж байна” гэж ARS агентлаг мэдээлсэн аж. Францын парламентын доод танхим болох ассамблейгаас вирус тархахаас сэргийлэх арга хэмжээ авч эхэлсэн байна. Халдвар авсан гишүүдийг хөл хорионд оруулж, эмч нар тэдэнтэй холбоотой байсан хүмүүсийг шалгаж байна.
Гуравдугаар сарын 9-ний байдлаар Францад COVID-19-ээр 1126 хүн өвчилж, 19 өвчтөн нас баржээ.
Эх сурвалж: https://iz.ru/
Орчуулсан Э.МАРТ