Хүн төрөлхтөн оршин тогтнох бүхий л хугацаандаа дэлхий нийтийг хамарсан аймшигт тахалтай нэг бус удаа тулгарч байсан юм. Хүмүүс ханиад, тахал, хижиг, томуу, хумхаа, сүрьеэтэй тэмцэж ирсэн түүхтэй. Тэдгээрээс бүхэн бүтэн хот, соёл иргэншлээр нь устгасан аймшигт өвчний тухай ярих болно.
Тахал
Тахлын тухай хамгийн анх манай эриний 540 онд дурьджээ. Тахлын савханцар бүүргэнэ, мэрэгчдээс дамжиж байв. Дэлхийн хүн амын бараг дөрөвний нэг нь буюу 25-50 сая хүн халдварт өртөж амиа алдсан гэдэг. Тахлын хоёр дахь дэгдэлт XIV зуунд гарсан юм.
Тхуайн үед энэ халдварт “Хар үхэл” гэдэг нэр өгч байжээ. Энэ тахлын улмаас дундад зууны Европ бараг хүнгүй шахам болсон юм. Өвчний улмаас хэдэн арван сая хүн амиа алдсан аж. Зарим мэдээллээс үзэхэд энэ үеэр Европын хүн амын 30-60% нь нас барсан гэдэг. Энэ аймшигт өвчин бараг 300 орчим жил үргэлжилсэн байна.
Коколитцли
1545 онд орчин цагийн Мексикийн газар нутагт кокотлитцли гэдэг өвчин дэгджээ. Ацтек хэлнээс энэ үгийг орчуулбал “Ерөнхий тахал” гэсэн утагтай. Энэ халдвар гурван жилийн хугацаанд 15 сая орчим абориген үндэстнийг буюу нийт хүн амынх нь 80%-ийг устгасан гэдэг. Халдварын үндсэн шинж тэмдэг нь толгой өвдөх, өндөр халуурах, хий юм харах, цус алдах юм. Түүхчид кокотлицлиг ацтекуудын мөхлийн гол шалтгаан гэж нэрлэдэг. Энэ тахал 1576 онд дахин дэгдсэн аж.
Булчин задрах тахал
Бүхий л улс орнуудын хүн ам зүйн үзүүлэлтэд нөлөөлсөн бас нэгэн цар тахал бол булчин задрах тахал өвчин. Биеийг усгүйжүүлдэг гэдэсний халдварт өвчний тухай Гиппократ ч өөрийнхөө номондоо тайлбарлан бичсэн байдаг. Гэхдээ булчин задрах тахлын анхны цар тахал 1816 онд орчин цагийн Бангладешийн нутаг дэвсгэрээс эхэлжээ. Халдвар Британийн мянга мянган цэрэг, хэдэн сая энэтхэгчүүдэд тархсан байдаг. 1830-аад онд халдвар Орост ч бүртгэгдэж байлаа.
Испани ханиад
Дэлхийн нэгдүгээр дайны сүүлийн саруудад Испаниад ханиадны дэгдэлт эхлсэн юм. 1918-1919 онд испани ханиадаар 550 сая орчим хүн халдварласан нь манай гарагийн нийт хүн амын 29,5% нь байв. Тэдгээрээс 2,7-5,3% нь халдварын улмаас нас барсан гэдэг.
Эрдэмтдийн үзсэнээр өвчин ихээр тархах болсон шалтгаан нь эрүүл ахуйн нөхцөл муу, хооллолт тааруу, дайны үеэр бөөгнөрөн аж төрж байсантай холбоотой гэж тайлбарладаг байна.
1 comment
аборигенчууд мексикт юү хийж явсан юм