2020-03-09 09:421min00

“Хурд” хамтлагийнхан онлайн тоглолтын ашиг болох 246 сая төгрөгөө хандивлалаа

2feb9d_xurd2_x974

Өчигдөр буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр “Хурд” хамтлагийн уран бүтээлчид нийт эмэгтэйчүүддээ зориулж “Буцааж нэхэхгүй хайр” онлайн тоглолтоо толилуулж бэлэг барилаа.

Тэд уг тоглолтоос олсон орлогоо коронавирусийн халдвараас сэргийлэхэд нь нэмэр болгох үүднээс Улсын онцгой комисст хандив өргөсөн байна. Сонирхуулахад тэдний тоглолтод цугларсан хандив 246 сая төгрөг болсон аж.