Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Нөөцийн махыг өнөөдрөөс эхлэн 279 цэгээр худалдаална – updown.mn

Нөөцийн махыг өнөөдрөөс эхлэн 279 цэгээр худалдаална

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нөөцийн махыг өнөөдрөөс эхлэн иргэдэд хүргэх талаар өчигдөр мэдээлэл өгсөн билээ. Тэрбээр мэдээлэлдээ “Өнөөдрийн байдлаар улсын нөөцөд 12 мянган тонн мах нөөцөлж бэлдсэн байна. Энэ нь дөрвөн сарын хэрэгцээгээ хангана гэж тооцвол сар тутам 3,000 тонн, нийслэл хотын өдрийн хэрэгцээнд 100 тонн нөөцийн махыг бэлдэн нийлүүлэх нөхцлийг бүрдүүлж чадсан.

Өнгөрсөн жил махны хангамжийн асуудлаар иргэд бухимдаж байх үед өдөрт 60-70 тонныг л гаргаж чадаж байсан. Харин энэ жил махны нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэх нөхцөл бүрдсэн.

Түүнчлэн манай улсын нөөцөд тооцох боломжтой өөр нөөцөлсөн мах бий. Өөрөөр хэлбэл ,манай улсын 60 гаруй аж ахуйн нэгж экспортод гаргах зориулалтаар 12 мянган тонн мах бэлдсэн байгаа.

Энэ нь импортлогч орны итгэмжлэгдсэн үйлдвэрт бэлдээгүй учир экспортод гаргах боломжгүй болсон. Тиймээс тэр хэмжээний махыг экспортод гаргалгүй дотоодын зах зээлд борлуулах боломжтой. Бид тухайн аж ахуйн нэгжүүдэд Монголынхоо зах зээлд борлуулахад нь хамтран ажиллах санал тавьсан.

Иймд энэ хавар махны хангамж дээр тасалдал, доголдол үүсэхгүй байх боломжтой. Харин жигд, тасралтгүй, шуурхай хүргэх ажлыг зохион байгуулах нь чухал. Маргаашаас /2020.3.8/ эхлээд нөөцийн мах Улаанбаатар хотын 279 цэгээр дамжиж, иргэдийн хэрэгцээнд худалдаанд гарна” гэв.

Н.БАТАА

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн