Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, зарим чиглэлд түр зогсоогоод байгаа олон улсын нислэгийн хугацааг сунгах, эсэх асуудлыг хэлэлцэв. Ингээд хуралдаанаар УБ-БНСУ, БНСУ-УБ-руу хийх нислэг, УБ-Япон, Япон-УБ руу хийх нислэг болоод Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн нислэгийг түр зогсоосон шийдвэрийг гуравдугаар сарын 28-ны өдрийг хүртэл сунгахаар боллоо.
Коронавирусын тархалтын үед хөдөлгөөн хорьсон нь Монгол Улсын хувьд, Дэлхийн 100 гурай орон халдвар алчихаад байгаа нөхцөлд бидний авч хэрэгжүүлж байгаа нэг зөв арга хэмжээний нэг гэж үзэж байна хэмээн Зам, тээврийн сайд Б.Энх-Амгалан хэллээ.