Химийн бодис тээвэрлэж явсан этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн газраас саатуулжээ. Энэ сарын 6-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо “Хангай” хотхоны байрны авто зогсоолд “Кроун” загварын суудлын автомашиныг шалгасан байна.
Ийнхүү шалгахад Улаанбаатар хотын харьяат иргэн Б /48 настай, эрэгтэй/, П /54 настай, эрэгтэй/, Н /56 настай, эрэгтэй/ нар “Луна” гэсэн хаягтай ягаан өнгийн 1,2 кг жинтэй химийн бодисыг авч явсныг илрүүлжээ.
Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн дарга уг бодисыг Гамшгийн шуурхай удирдлагын газарт хүлээлгэн өгсөн байна.