Нийслэлийн засаг даргын А/168, А223 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хяналт шалгалтыг зохион байгууллаа.
Уг шалгалтад 182 алба хаагч үүрэг гүйцэтгэж 1271 аж ахуйн нэгжийг шалгаж 87 аж ахуйн нэгжид мэдэгдэл шаардлага ѳгч 22 зөрчлийг илрүүлэн шалгаж байна. Тухайлбал:
Нийслэлийн засаг даргын А/223 дугаар захирамж зөрчсөн
-Баянгол дүүргийн 17 хороо “Зэд” зочид буудалд хууль бусаар автомат тоглоом ажлуулсан;
-Баянгол дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан;
-Баянгол дүүргийн 18 хороо “Парис” караоке баар 23:50 минутад үйл ажиллагаа явуулсан;
-Баянзүрх дүүргийн 6 хороо “Rock art” 22:10 баар минутад үйл ажиллагаа явуулсан
-Баянзүрх дүүргийн 6 хороо “Manz” баар 22:30 минутад үйл ажиллагаа явуулсан;
-Баянзүрх дүүргийн 18 хороо “JAVA” цахим тоглоомын газар 23:30 минутад үйл ажиллагаа явуулсан
-Чингэлтэй дүүргийн 3 хороо “Мандухай” зочид буудлын дэргэдэх Цахим тоглоомын газар үйл ажиллагаа явуулсан;
-Чингэлтэй дүүргийн 5 хороо “Монголиан” цахим тоглоомын газар үйл ажиллагаа явуулсан;
-Сүхбаатар дүүргийн 1 хороо “Парк 26” ресторан 01:02 минутад цагийн хуваарь зөрчин үйл ажиллагаа явуулсан;
-Хан-Уул дүүргийн 3 хороо Хан-Уул таурын 3 давхарт Бугат мөрөн ХХК-ний ресторан цагийн хуваарь зөрчин үйл ажиллагаа явуулсан;
-Хан-Уул дүүргийн 11 хороо “Кинг таур” хотхонд байрлах “Трий хаус” ресторан цагийн хуваарь зөрчин үйл ажиллагаа явуулсан.
“Эмзэг цэг-Хяналт шалгалт” арга хэмжээний хүрээнд 11 зөрчил илрүүлэн шалгаж байна. Удаа дараа зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг хүргүүлнэ.
Нийслэлийн цагдаагийн газар